Wednesday, February 13, 2008

Их өөрчлөлт гэгээн ирээдүйг урин залах гарааны жил байх болно

XVII жарны Хотлыг баригч хэмээх шороон хулгана жил эх сайхан нутаг, элгэн Монгол ард түмэнд минь айлчлан ирж байна.
Баялгийг хайрлаж буяныг дэлгэрүүлэх бэлэгдэлтэй ам цагаан хулгана жил та бүхэнд эрүүл саруул бие бялдар, ирээдүйдээ итгэх урамших баяр жаргал, эрдэнэт хөдөлмөрийн үр шим болсон эд баялгийг бялхам дүүрэн авчирахын өлзийт ерөөлийг өргөн баръя.
... Эрхэм хүндэт Монголчуудаа! Билгийн улирлын бэлэг дэмбэрэлт баяр Цагаан сараар азай буурлууд, ахас ихэс, аав ээжээ хүндэтгэн, архи дарснаас хол, амар амгалан, эрүүл саруул байж, утга төгөлдөр баярын уламжлалыг сахин, сайхан шинэлэхийг та бүхэндээ хүсэн ерөөе. Монгол түмний минь хийморь бадарч Монголын маань буян заяа дэлгэрэх болтугай

2 comments:

az said...

блогдоо өөр олон сонирхолтой, хүнд хэрэгтэй мэдээллүүдийг суулгаарай.мөн ангийхандаа мэдсэн сурсанаасаа хуваалцаж байгаад талархаж байна.таниас их олон юм сурч чадсан болохоор компьютерийн хичээлээ нөхөж ойлгож чадсан шүү.эдийн засаг хичээл дээр таньтай нэг баг болсондоо би дотроо их баярлаж байгаа.таны ажилд амжилт хүсье

Anonymous said...

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд яам агентлаг холбогдох байгууллагууд том оврын 100 км-т 16 литрээс илvv шатахуун зарцуулдаг УБЗ дугаартай суудлын автомашиныг энэ оны нэгдvгээр сард багтаан Тєрийн ємчийн хороонд хvлээлгэн єгєхийг мэдэгдсэн.
єн тус тогтоолоор зєвхєн Засгийн газрын гишvvд ба тvvнээс дээгvvр албан тушаалтан хєдєє ажлаар явахад зориулагдсан хэрэгцээний жийптэй байхыг зєвшєєрчээ. Харин vvнээс бусад албан тушаалтнууд жийпээ хураалгах ёстой. Тєрийн ємчийн нийт 715 байгууллага байдгаас эхний шат болгон УИХ-ын харьяа байгууллагууд болон яамд Засгийн газрын хэрэгжvvлэгч тохируулагч агентлаг болох 54 байгууллагаас нийт 270 орчим машиныг хураахаар тооцоолсон юм. Єнєєдрийн байдлаар Тєрийн ємчийн хороо 245 машин хvлээж аваад байгаа юм байна. Тэдгээрээс 140 машиныг хэрэгтэй байгууллагуудад нь шилжvvлжээ. Харин огт машинаа хураалгахгvй байгаа албан байгууллагууд бас цєєнгvй байгаа гэнэ. Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар хоёр машин, Иргэний бvртгэл мэдээллийн улсын тєв нэг, Гаалийн ерєнхий газар хоёр, Удирдлагын академи хоёр гэх мэт байгууллагууд шаардлагыг vл хайхран машинаа одоо хэр хvлээлгэн єгєхгvй байна. Єнгєрєгч пvрэв гарагаас эхлэн орон нутаг дахь тєрийн ємчит байгууллагуудын авто машины судалгааг шинэчлэн хийх ажлыг эхлvvлжээ.

Тєрийн ємчийн хорооноос эхний ээлжинд яам агентлант ашиглаж байсан 20 авто машиныг нээлттэй дуудлага худалдаагаар нєгєєдєр худалдах юм байна. Эдгээр машинууд хамгийн эхний дуудлага худалдаагаар орох гэж байгаа машинууд аж. Дуудлага худалдаанд оролцох машинуудын хамгийн доод vнэ нь 2.5 сая тєгрєгийн vнэтэй "Делика" байгаа бол дээд тал нь 21.3 сая тєгрєгєєр vнэлэгдсэн "Тоёота Land круйзер" жийп байна. Уг дуудлага худалдаа ТЄХ-ны хурлын байранд болно.

Б.Гуахалиун
Дугаар 47/2334/