Monday, February 25, 2008

Онч мэргэн үгс №2

Та ядаж ганц секундын турш vзэл бодол, vг хэл, vйл ажлаараа цэвэр ариун байх юм бол тэр цагт хамаг л сахиус бурхад, сахиусан тэнгэрс таныг дэмжин туслах болно.Тэр агшинд ертєнц бvхлээрээ таных болж, танд туслаж, орчлон ертєнцийг хаанчлаг хэмээн танд хаан ширээ хvрч ирнэ.
***
Vнэндээ та хичээнгvйлэн бясалгах ёстой, гэвч ялгаварлан vзэх vзэлд автахгvй байх хэрэгтэй.Тодорхой нэг хvн байх гэж хичээхдээ хэтэрхий зєрvvд байх ч хэрэггvй, хамгийн чухал зvйл бол гадаад байдал биш чин сэтгэл.
***
Бусдын сайн мууг шvvхээсээ, vйл байдал маань хэнд хор хєнєєл учруулж болох, хэний сэтгэл санааг зовоох, юу бусдад муу болох, єєрєє єєртєє ямар саад бэрхшээл тарьж болзошгvй болохыг тунгааж байх нь илvv чухал.

Friday, February 22, 2008

Friday, February 15, 2008

Мөнгөний бодлого

Мөнгөний бодлого

Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэг - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Түүнчлэн инфляцийг тогтвортой түвшинд барих явдал юм. Өөрийн зорилгын хүрээнд, мөнгөний зохистой нийлүүлэлтийг мөнгөний бодлого хэрэгжүүлэх гол хэрэгсэл болгодог. Түүнчлэн Төв банкны үнэт цаас, заавал байлгах нөөц зэрэг зарим мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашигладаг. Төрөөс 2006 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанк нь шатахууны үнийн хөөрөгдөл эдийн засагт хүчтэй явагдахгүй тохиолдолд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг жилийн 7 хувиас хэтрүүлэхгүй барих зорилт тавин ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ


3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.2. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.3. Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй

3.4. Хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээхудалдан авах тухай хууль тогтоомж

2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.



[1] Монгол Улсын Їндсэн хууль – “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Thursday, February 14, 2008

Онигоо

Жижиг Андреа ахынхаа хийсэн болгоныг л дууриана. Нэг удаа єрєєний харанхуйвтар буланд ах нь найздаа ярьж байгаа болгонийг сонсов. - ... Би тvvнийг мотоцикл дээрээ сундлаад ой явав. Тэгээд тvvнийг яг vнсэх гэтэл тэр "vгvй" гэв. Тэгэхэд нь би мотоциклээ унаж асаагаад "За хайрт минь, ингэх юм бол явган явж байгаарай" гээд би давхив хэмээн ярихыг жаал хvv анхааралтай сонсчээ. Дараагийн єдєр Андреа дугуйтайгаа давхиж яваад Франческутай уулзав. Тvvнийг дугуйны ард суулгаад ой явав. - Би чамайг vнсэж болох уу? Чи хvсч байна уу? гэхэд Франческо охин, - Хvсч байна гэв. - Тэгвэл чи дугуй уна. Би гэртээ явган харья гээд Андреа алхлав.

Wednesday, February 13, 2008

Их өөрчлөлт гэгээн ирээдүйг урин залах гарааны жил байх болно

XVII жарны Хотлыг баригч хэмээх шороон хулгана жил эх сайхан нутаг, элгэн Монгол ард түмэнд минь айлчлан ирж байна.
Баялгийг хайрлаж буяныг дэлгэрүүлэх бэлэгдэлтэй ам цагаан хулгана жил та бүхэнд эрүүл саруул бие бялдар, ирээдүйдээ итгэх урамших баяр жаргал, эрдэнэт хөдөлмөрийн үр шим болсон эд баялгийг бялхам дүүрэн авчирахын өлзийт ерөөлийг өргөн баръя.
... Эрхэм хүндэт Монголчуудаа! Билгийн улирлын бэлэг дэмбэрэлт баяр Цагаан сараар азай буурлууд, ахас ихэс, аав ээжээ хүндэтгэн, архи дарснаас хол, амар амгалан, эрүүл саруул байж, утга төгөлдөр баярын уламжлалыг сахин, сайхан шинэлэхийг та бүхэндээ хүсэн ерөөе. Монгол түмний минь хийморь бадарч Монголын маань буян заяа дэлгэрэх болтугай

Wednesday, February 6, 2008

Онигоо

Хоёр дүлий хүн уулэаад
-нэг дүлий нь байцаа тарж байсан байна
-Гэтэл нөгөө дүлий нь чи юу хийж байгаа юм бэ, байцаа тарж байгаа юмуу гэтэл
-нөгөө дүлий нь үгүй байцаа тарж байна гэжээ