Monday, March 17, 2008

Monday, March 10, 2008

Friday, March 7, 2008

Ангийнхандаа баярын мэнд хүргье


3-р сарын 7нд

Дэлхийн хамгийн хачирхалтай хуулиуд

“TIMES” сониноос гаргасан хамгийн хачирхалтай хуулиуд


1. Лондонд таксигаар галзуу нохой, хүүр тээвэрлэхийг хориглодог
2. Их Британийн парламентийн ордонд нас барахыг хориглосон байдаг
3. Шуудангийн дугтуйн дээр Английн дээдэс язгууртны зургийг толгойг нь доош харуулан наасан бол таныг төрдөө тэрслэгч гэж үзнэ
4. Францад тооройндоо Напалеон гэдэг нэр өгөхийг хориглодог
5. Татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг Их Британийн 2006 онд гаргасан хуулийн дагуу татварын байцаагчид мэдэгдэхгүй гэсэн мэдээллээ мэдэгдэхгүй байхыг хориглох боловч мэдэгдэх гэсэн мэдээллээ мэдэгдэхгүй байх эрхтэй гэсэн толгой эргэм заалт байдаг
6. Алабама мужид нүдээ боож машин барих хориотой
7. Огайо мужийн хуулинд загаснуудыг согттол нь архидуулахыг хориглосон байдаг
8. Лондоны боомтод ирж байгаа Английн цэргийн усан онгоцнууд Тауэрын захирагчид нэг торх ром дарс өгөх үүрэгтэй
9. Их Британид жирэмсэн эмэгтэй хаа тааралдсан дуртай газраа бие засах эрхтэй бөгөөд хэрэв хүсэх юм бол цагдаагаас гуйсны дараа дуулганд нь бие засч болно
10. Английн Ланкашир мужид хэрэв цагдаа далайн эрэг дээр явж буй хүнийг зогсохыг шаардвал тэр хүн ямарваа нэгэн нохойг хуцах шалтаг гаргахыг хориглоно
11. Флорида мужийн Майами хотод цагдаагийн хэсэгт скейтбордоор гулгахыг хориглодог
12. Индонезид гар хангалга хийж байгаад баригдвал толгойноосоо салж болно
13. Их Британид 14-өөс доош насны эрэгтэй хүмүүс өдөр болгон 2 цаг нум сумаар харвах дасгал хийх үүрэгтэй
14. Лондон хотын хүндэт иргэн нь Лондоны гүүрэн дээгүүр сүрэг хонь, Чипсайд гудамжаар сүрэг галуу татвар төлөхгүйгээр туух эрхтэй
15. Сальвадор улсад согтуугаар жолоо барьж байгаад баригдвал газар дээрээ буудуулан цаазлуулах аюултай
16. Их Британид эрэгтэй хүн олон нийтийн газар бие засах зайлшгүй шаардлага гарвал гагцхүү өөрийн машиныхаа хойд дугуй руу, машинаасаа нэг гараараа барьу байгаад засна
17. Флоридад ганц бие эмэгтэйчүүд бүтэн сайн өдөр шүхрээр үсэрвэл шоронд хорих хуультай
18. Кентаки мужид 6 футаас илүү урттай галт зэвсгийг нуун далдлан биедээ авч явах хориотой
19. Английн Честер хотод валий үндэстнүүдийг үүр цайхаас өмнө хотод орж ирэхийг, нар жаргасны дараа хотод үлдэхийг хориглодог
20. Английн Йорк хотод нум сум агссан Шотландчууд тааралдвал хороохыг зөвшөөрсөн хуультай
21. Колорадо мужийн Боулдер хотод шувуу алах хориотой бөгөөд хүн нь амьтныг эзэмших эрхгүй, зөвхөн асран хамгаалагч нь байна гэсэн хуулийн заалттай
22. АНУ-ын Вермонт мужид эмэгтэй хүн нөхрөөсөө бичгээр зөвшөөрөл авсны дараа л хиймэл шүд суулгаж болно
23. Хэрвээ та тахал өвчин туссан бол Лондон хотын гудамжинд такси барьж болохгүй

Thursday, March 6, 2008

Бүжигчид



Батсайхан бүжиглэж байгаа нь

Monday, March 3, 2008

Шинжлэх ухаан : » Г.Лхvндэв: Монголоос олдсон булшийг дэлхийн археологийн 10 чухал нээлтийн нэгээр зарласан

Эдгээр нээлтийн нэгийг нь Монголын археологичид гадаадын эрдэмтэдтэй хамтран хийжээ. Энэ талаар Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Археологийн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Лхvндэвтэй ярилцлаа.

-Археологийн хvрээлэн 2004 оноос Монгол Алтайн Скифийн vеийн археологийн дурсгалуудыг судлах эрдэм шинжилгээний тєслийг хэрэгжvvлэхдээ их амжилтад хvрсэн талаар дууллаа?
-Монгол Алтайн бvс нутаг дахь Пазырыкийн vеийн мєнх цэвдгийн булшны судалгаа 2006 оны дэлхийн археологийн 10 нээлтийн нэг болсон нь гайхалтай. ОХУ, ХБНГУ-ын Археологийн хvрээлэнгийнхэн, Америк, Япон, Хятад, Солонгос зэрэг орны эрдэмтэн, судлаачид тєслийн ажилд оролцсон. Археологичид Баян-Єлгий аймгийн Цагаан Хус сумын нутагт Цагаан, Олон гvvрийн, Ойгор голын сав нутагт археологийн хайгуул, судалгаа хийж, далайн тvвшнээс 2500-2700 метрийн єндєрт мєнх цэвдэгт хєрсєнд орших эртний нvvдэлчдийн 45 булш олсон. Эдгээр булшийг 16 газраас олж илрvvлсэн юм. Монгол-Орос-Германы хамтарсан анги 2004, 2005 онд хийсэн судалгааны ажлын vр дvнгээ бататгахаар 2006 оны зургадугаар сараас Баян-Єлгий аймгийн Улаан Хус сумын нутаг Улаан даваа, Олон гvvрийн гол зэрэг газрын хєрсєнд орших эртний нvvдэлчдийн дєрвєн булшийг судлаж эхэлсэн. Мєнх цэвдэгт хєрсєнд байсан булшийг судласан гэсэн vг.

-Олон орны эрдэмтэн, судлаачид хамтарч ажилласан болохоор Монгол тєдийгvй дэлхийн археологийн тvvхэнд ач холбогдолтой малталт, судалгаа болсон гэж vзэж болох уу?
-Тэгэлгvй яахав. Шинжилгээний ангийг ШУА-ийн Археологийн хvрээлэнгийн захирал доктор, профессор Д.Цэвээндорж, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дэд захирал, академич В.И.Молодин, ХБНГУ-ын Археологийн хvрээлэнгийн ерєнхийлєгч профессор Х.Парцингер нар удирдан эрдэмтэн, судлаач 40 гаруй хvний бvрэлдэхvvнтэй ажилласан нь энэ ажлын цар хvрээ, ач холбогдлыг илтгэнэ.

-Булшнаас олон сонин олдвор олдсон тухай сонссон. 2500 жилийн тэртээ Пазырыкчууд талийгаачийг ямар байдлаар оршуулдаг байв?
-Малтаж, судласан хоёр газрын дурсгалаас баялаг олдвортой булш нь Олон гvvрийн голын хойд талын тэгш дэнж газарт таарсан. Далайн тvвшнээс дээш 2549 метрийн єндєрт цувраа гурван булш байсан. Yvний баруун захын хамгийн том нь 11 метрийн голчтой цэвдэгт орших булш хєндєгдєєгvй, сайн хадгалагдсан байна лээ. Дагалдуулан тавьсан эд хэрэглэл, хvн, малын яс нь арьс, махны vлдэгдэлтэйгээ олдсон. Энэ нь шинжлэх ухааны ховор олдворын тоонд зvй ёсоор орно. 2.4 метр урт, 1.3 метрийн єргєнтэй модон бунхны гадна, зvvн хэсэгт тємєр амгай, модон зуузай, эмээл, ташуур бvрэн тоноглолтой хоёр морийг зvvн урагшаа харуулж дагалдуулан тавьсан нь огт эвдрээгvй шахам vлдэж.

Цэвдэгт байсан учраас хоёр морины арьс, vс, мах нь их сайн хадгалагджээ. Модон бунхны дотор талд эсгий дэвсэн 174 см єндєр, 30-35 насны эрэгтэй хvнийг зvvн урагшаа хандуулан баруун хажуугаар нь хэвтvvлж хєлийг нь бага зэрэг нугалан оршуулсан байсан. Тарваган дээл, шувууны толгойн модон дvрстэй эсгий малгайтай, богино тааран ємд, урт тvрийтэй арьсан гутал, хvзvvндээ архирч буй чонын дvрстэй модон чимэглэл зvvсэн, их бие, хєл, гарын зарим зєєлєн эд органикаараа vлдсэн байгаа юм. Тухайн vеийн хvмvvсийн аж амьдрал, эд єлгийн соёл судалгаанд vнэлж баршгvй баримт юм.

Цээжиндээ хєх єнгийн бэхэн шивээстэй байсан. Бунханд хvний толгойн орчим хана дагуу эвэр, мод, шавраар хийсэн гурван янзын сав суулга зэрэг олон эд зvйл хийж оршуулсан байгаа юм. Модон цар тавган дээр хонины нурууны яс, тємєр хутганы хамт тавьсан байлаа. Хvний нуруун талд хэрэглэж байсан бололтой нум, таван ширхэг сумыг тавьсан байсан. Хvнээ оршуулахдаа тvvний эдлэж хэрэглэж байсан модон бамбай, модон хуйтай тємєр хутга, эсгий гэртэй хvрэл толь, модон иштэй байлдааны зээтvv, бvсний тєрєл бvрийн модон чимэглэл, унжлага, товч, товруунуудыг хийсэн байдаг юм билээ. Урлагийн єндєр тvвшинд сийлсэн модон буга, унага зэрэг гайхамшигтай эдлэлvvд ч тэндээс олдсон.

-Энэ олдворуудыг одоо хаана судалж байгаа вэ. Эртний булш учраас зарим олдворыг засч янзлах хэрэг гардаг уу?
-Олдворуудыг сэргээн засварлах, биологи, генетик, хєрс,газар зvй, антропологи зэрэг лабораторийн нарийвчилсан судалгаа хийлгэхээр ХБНГУ, ОХУ-ын лабораториуд руу илгээсэн. Пазырыкийн соёлын дурсгалыг судалснаар эртний нvvдэлчдийн угсаатны соёл, зан заншил, аж ахуй эрхлэлт зэрэг тvvхийн тайлагдаагvй нууцыг нээх боломжтой.

Д.Мягмар
Дугаар 51/2811/

Мэдээллийн эх сурвалж:

Төсөл




Халаалт хийх төсөл