-Археологийн хvрээлэн 2004 оноос Монгол Алтайн Скифийн vеийн археологийн дурсгалуудыг судлах эрдэм шинжилгээний тєслийг хэрэгжvvлэхдээ их амжилтад хvрсэн талаар дууллаа?
-Монгол Алтайн бvс нутаг дахь Пазырыкийн vеийн мєнх цэвдгийн булшны судалгаа 2006 оны дэлхийн археологийн 10 нээлтийн нэг болсон нь гайхалтай. ОХУ, ХБНГУ-ын Археологийн хvрээлэнгийнхэн, Америк, Япон, Хятад, Солонгос зэрэг орны эрдэмтэн, судлаачид тєслийн ажилд оролцсон. Археологичид Баян-Єлгий аймгийн Цагаан Хус сумын нутагт Цагаан, Олон гvvрийн, Ойгор голын сав нутагт археологийн хайгуул, судалгаа хийж, далайн тvвшнээс 2500-2700 метрийн єндєрт мєнх цэвдэгт хєрсєнд орших эртний нvvдэлчдийн 45 булш олсон. Эдгээр булшийг 16 газраас олж илрvvлсэн юм. Монгол-Орос-Германы хамтарсан анги 2004, 2005 онд хийсэн судалгааны ажлын vр дvнгээ бататгахаар 2006 оны зургадугаар сараас Баян-Єлгий аймгийн Улаан Хус сумын нутаг Улаан даваа, Олон гvvрийн гол зэрэг газрын хєрсєнд орших эртний нvvдэлчдийн дєрвєн булшийг судлаж эхэлсэн. Мєнх цэвдэгт хєрсєнд байсан булшийг судласан гэсэн vг.
-Олон орны эрдэмтэн, судлаачид хамтарч ажилласан болохоор Монгол тєдийгvй дэлхийн археологийн тvvхэнд ач холбогдолтой малталт, судалгаа болсон гэж vзэж болох уу?
-Тэгэлгvй яахав. Шинжилгээний ангийг ШУА-ийн Археологийн хvрээлэнгийн захирал доктор, профессор Д.Цэвээндорж, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дэд захирал, академич В.И.Молодин, ХБНГУ-ын Археологийн хvрээлэнгийн ерєнхийлєгч профессор Х.Парцингер нар удирдан эрдэмтэн, судлаач 40 гаруй хvний бvрэлдэхvvнтэй ажилласан нь энэ ажлын цар хvрээ, ач холбогдлыг илтгэнэ.
-Булшнаас олон сонин олдвор олдсон тухай сонссон. 2500 жилийн тэртээ Пазырыкчууд талийгаачийг ямар байдлаар оршуулдаг байв?
-Малтаж, судласан хоёр газрын дурсгалаас баялаг олдвортой булш нь Олон гvvрийн голын хойд талын тэгш дэнж газарт таарсан. Далайн тvвшнээс дээш 2549 метрийн єндєрт цувраа гурван булш байсан. Yvний баруун захын хамгийн том нь 11 метрийн голчтой цэвдэгт орших булш хєндєгдєєгvй, сайн хадгалагдсан байна лээ. Дагалдуулан тавьсан эд хэрэглэл, хvн, малын яс нь арьс, махны vлдэгдэлтэйгээ олдсон. Энэ нь шинжлэх ухааны ховор олдворын тоонд зvй ёсоор орно. 2.4 метр урт, 1.3 метрийн єргєнтэй модон бунхны гадна, зvvн хэсэгт тємєр амгай, модон зуузай, эмээл, ташуур бvрэн тоноглолтой хоёр морийг зvvн урагшаа харуулж дагалдуулан тавьсан нь огт эвдрээгvй шахам vлдэж.
Цэвдэгт байсан учраас хоёр морины арьс, vс, мах нь их сайн хадгалагджээ. Модон бунхны дотор талд эсгий дэвсэн 174 см єндєр, 30-35 насны эрэгтэй хvнийг зvvн урагшаа хандуулан баруун хажуугаар нь хэвтvvлж хєлийг нь бага зэрэг нугалан оршуулсан байсан. Тарваган дээл, шувууны толгойн модон дvрстэй эсгий малгайтай, богино тааран ємд, урт тvрийтэй арьсан гутал, хvзvvндээ архирч буй чонын дvрстэй модон чимэглэл зvvсэн, их бие, хєл, гарын зарим зєєлєн эд органикаараа vлдсэн байгаа юм. Тухайн vеийн хvмvvсийн аж амьдрал, эд єлгийн соёл судалгаанд vнэлж баршгvй баримт юм.
Цээжиндээ хєх єнгийн бэхэн шивээстэй байсан. Бунханд хvний толгойн орчим хана дагуу эвэр, мод, шавраар хийсэн гурван янзын сав суулга зэрэг олон эд зvйл хийж оршуулсан байгаа юм. Модон цар тавган дээр хонины нурууны яс, тємєр хутганы хамт тавьсан байлаа. Хvний нуруун талд хэрэглэж байсан бололтой нум, таван ширхэг сумыг тавьсан байсан. Хvнээ оршуулахдаа тvvний эдлэж хэрэглэж байсан модон бамбай, модон хуйтай тємєр хутга, эсгий гэртэй хvрэл толь, модон иштэй байлдааны зээтvv, бvсний тєрєл бvрийн модон чимэглэл, унжлага, товч, товруунуудыг хийсэн байдаг юм билээ. Урлагийн єндєр тvвшинд сийлсэн модон буга, унага зэрэг гайхамшигтай эдлэлvvд ч тэндээс олдсон.
-Энэ олдворуудыг одоо хаана судалж байгаа вэ. Эртний булш учраас зарим олдворыг засч янзлах хэрэг гардаг уу?
-Олдворуудыг сэргээн засварлах, биологи, генетик, хєрс,газар зvй, антропологи зэрэг лабораторийн нарийвчилсан судалгаа хийлгэхээр ХБНГУ, ОХУ-ын лабораториуд руу илгээсэн. Пазырыкийн соёлын дурсгалыг судалснаар эртний нvvдэлчдийн угсаатны соёл, зан заншил, аж ахуй эрхлэлт зэрэг тvvхийн тайлагдаагvй нууцыг нээх боломжтой.
Д.Мягмар
Дугаар 51/2811/
Мэдээллийн эх сурвалж:

No comments:
Post a Comment